“Мөнгө угаах гэмт хэрэг: онол, практикийн асуудал” оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа

Монголын Хуульчдын холбоо, тус холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Прокурорын хороо, Эрүүгийн эрх зүйн хороо Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, чиг хандлагыг оюутан суралцагчдад мэдээлэн хүргэх, их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, саналыг холбогдох байгууллагуудад уламжлах зорилгоор “Мөнгө угаах гэмт хэрэг: онол, практикийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай /2023.05.26-ны өдөр/ зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Орхон их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн оюутан, сонсогчдоос нийт 47 илтгэл ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатанд 10 илтгэлийг сонгон шалгаруулж хэлэлцүүлжээ.

Илтгэлийн уралдааны тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Х.Мичидмаа, П.Анарзаяа, дэд байранд мөн сургуулийн оюутан М.Амина, Г.Мягмарцэрэн, гутгаар байранд мөн сургуулийн оюутан Б.Майцэцэг, тусгай байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа, Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Марал, Т.Дүүрэнзаяа нарын илтгэл шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Мөн ирүүлсэн илтгэл нь хоёрдугаар шатанд шалгарч, амжилттай хэлэлцүүлсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Ш.Ичинхорлоо, Б.Батцэцэг, Г.Намуун, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Ц.Билэгт, Шихихутуг их сургуулийн оюутан Б.Оюунзаяа, Их засаг олон улсын их сургуулийн оюутан Г.Тананчимэг нарт талархал, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд илтгэл ирүүлж, оролцсон оюутан нарт зохион байгуулагчдаас талархал гардуулав. 

Оролцогч нарт  Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Орших, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Одгэрэл нар баяр хүргэж, шагнал гардуулсан байна.

Цаашид жил бүр уламжлал болгон их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28