ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ, БУСАД САЛБАРЫН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Хүүхдийн эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг алба хаагчид, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хуульч, өмгөөлөгч нарыг чадавхижуулах, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн дүрэм журам, стандартын талаар нэгдсэн мэдээ мэдээллийг түгээх сургалтыг зохион байгууллаа.

Дэлхийн Хүүхдийн эрхийн өдрийг угтан "Хүүхдийн эрхийн салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалтыг МХХ-ны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа болон Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч М.Хандармаа нар хамтран зохион байгуулж, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь Хүүхдийн эрхийн хамгааллын тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хүний эрхийн ойлголтыг бэхжүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх үүднээс Хүүхдийн эрхийн мэргэшсэн хуульч өмгөөлөгчийг бэлтгэх, мэргэшүүлэх  нь чухал ажлын нэг юм.

Тус сургалтанд Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээс гадна 20 гаруй хуульч, өмгөөлөгч хамрагдсан бөгөөд Хүүхдийн эрхийн Иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Цагдаагийн байгууллагууд оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
59 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
17 цаг 3 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
22 цаг 43 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45