Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ СУУРЬ КОНВЕНЦ  БА ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх зүйн хорооноос зохион байгуулж буй “НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ СУУРЬ КОНВЕНЦ  БА ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР” сэдэвт НҮБ-ын Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Ноён Тапан Мишратай хийх Чөлөөт ярилцлагад таныг урьж байна.

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэглээ, хэрэгжилтийг суртчилах, бэхжүүлэх зорилгоор “МУ-ын Хоёр талт ба олон талт олон улсын гэрээ, конвенцын тухай цуврал яриа”-г санаачлан эхлүүлсэн бөгөөд энэхүү ярилцлага нь тус цувралын  ээлжит дугаар юм.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1993 онд, Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 198 улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн, 195 улс Парисын Хэлэлцээрийн гишүүн байна. Монгол Улс эдгээр баримт бичгийг соёрхон баталсантай холбоотойгоор өөрийн дотоодын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон үүргүүд хүлээсэн. Зочин Ноён Тапан Мишратай тус конвенц болон хэлэлцээрийн хэрэгжилт, ололт, сорилт, түүнд гүйцэтгэх хуульчдын үүрэг зэрэг агуулгаар ярилцана. 

Энэ цаг үед буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны хооронд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28) дээд хэмжээний чуулган АНЭУ-ын Дубай хотод явагдаж байна.

Ярилцлагын дараа зочин Ноён Тапан Мишратай болон бусад оролцогчидтой биечлэн танилцах, холбоо тогтоох, чөлөөт яриа хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой хөнгөн зууш бүхий нетворкинг арга хэмжээтэй.              

Та оролцох сонирхолтой бол 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн дотор энд дарж бүртгүүлнэ үү. Өрөөний багтаамжаас шалтгаалан суудлын тоо хязгаартай.

Уулзалттай холбоотой тодруулах зүйл байвал Монголын Хуульчдын холбооны Олон Улсын Эрх зүйн хорооны Мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Хэзээ: 2023 оны 12 дугаар сарын 13-ны 17.30 цаг  

Хаана Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, 3 давхар, Хуульчдын танхим

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
44 мин
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 51 мин
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
Өчигдөр 16 цаг 07 мин
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 36 мин
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2026-08-28 11:24
СИНГАПУРЫН "SAGE" ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-26 16:32
СИНГАПУРЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-25 14:38
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-08-24 11:31
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2026-08-20 14:14
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-19 09:48
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58