“НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ СУУРЬ КОНВЕНЦ БА ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос зохион байгуулсан “НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ СУУРЬ КОНВЕНЦ БА ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР” сэдэвт чөлөөт ярилцлагыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Ярилцлагын зочноор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ноён Тапан Мишра оролцож тус олон улсын конвенц болон хэлэлцээрийн талаар МХХ-ны хуулчидтай үзэл бодлоо хуваалцлаа. Ноён Тапан Мишра нь Монголын Хуульчдын холбоонд зочилж яриа өрнүүлж буй анхны НҮБ-ын Суурин төлөөлөгч юм.
МХХ-ны Олон Улсын эрх зүйн хорооноос Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэглээ, хэрэгжилтийг суртчилах, бэхжүүлэх зорилгоор “МУ- ын Хоёр талт ба олон талт олон улсын гэрээ, конвенцын тухай цуврал яриаг”-г санаачлан эхлүүлсэн бөгөөд энэхүү ярилцлага нь тус цувралын хоёр дахь дугаар юм.
Ярилцлагаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц ба Парисын хэлэлцээрийн гол агуулга, тэдгээрийн хүрээнд Монгол Улс ямар үүргүүд хүлээсэн, тэдгээртэй Монгол Улсын дотоодын хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаа хэрхэн нийцэж байгаа, эдгээр конвенц ба хэлэлцээрийн Монгол Улс дахь биелэлт, хэрэгжилтийн статус болон хэрэгжилтэд гүйцэтгэх хуульчдын үүргийн талаар ярилцлаа. Ноён Тапан Мишра мөн АНЭУ-ын Дубай хотод явагдаж дууссан COP 28 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Талуудын 28-дугаар бага хурал дээд
хэмжээний чуулга уулзалтын үр дүнгийн талаар, түүний хүрээнд Монгол Улс дотоодын хууль эрх зүйн орчны хувьд ямар үүрэг хүлээж буй талаар үзэл бодлоо хуваалцлаа.
Монгол Улс нь “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1993 онд, Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан.
Мөн ярилцлагын өмнө Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Ноён Тапан Мишраг хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр болон олон улсын гэрээ, конвенцийн талаарх сургалт, хэлэлцүүлэгт хуульчдыг өргөнөөр хамруулах талаар ярилцлаа.
Чөлөөт ярилцлагад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П. Одгэрэл, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны Тэргүүн Х.Наранбулаг, Олон улсын эрх зүйн хорооны Нарийн бичгийн дарга ба Гадаад харилцааны мэргэжилтэн Г. Болор-Эрдэнэ, МХХ-ны Тамгын газар, МХХ-ны гишүүн хуульчид болон их дээд сургуулийн багш нар оролцлоо.
Хүндэт Зочин Ноён Тапан Мишра болон нийт оролцогчиддоо баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
5
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
10 цаг 38 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
Өчигдөр 10 цаг 53 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00