Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
MOCK TRIAL-2023 ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Монголын Хуульчдын холбооноос “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргааны мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2023 оны арванхоёрдугаар сарын 16ы өдөр явагдсан юм.

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль,  "Их засаг" олон улсын их сургууль, "Шихихутуг" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль,  Рояал их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Идэр  дээд сургууль, Чингис СООСЭ, Боловсрол соёлын дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Глобал удирдагч их сургууль, Орхон их сургууль зэрэг 13 их, дээд сургуулийн 29 баг оролцож, логик сэтгэлгээ, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн.  Үүнээс:

-Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг оролцсоноос Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байрт, Б.Одонтунгалаг багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  баг дэд байрт шалгарлаа.

Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байр

Б.Одонтунгалаг багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  баг дэд байр

-Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг мэтгэлцсэнээс Б.Баялагмаа багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр, Б.Энхбаяр багштай “Отгонтэнгэр их сургуулийн баг дэд байр эзэлсэн.

Б.Баялагмаа багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр

Б.Энхбаяр багштай “Отгонтэнгэр их сургуулийн баг дэд байр

-Захиргааны хэргийн мэтгэлцээнд нийт 9 сургууль оролцсоноос Б.Энхтайван багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байрт, Г.Нацагдорж багштай “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байрт тус тус шалгарсан юм.

Б.Энхтайван багштай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн” баг тэргүүн байр

 

Г.Нацагдорж багштай “Их засаг” олон улсын их сургуулийн баг дэд байр

 Энэ жилийн хувьд төрөл тус бүрээр шилдэг илтгэгч оюутныг шалгаруулснаараа онцлог байсан бөгөөд Эрүүгийн мэтгэлцээний төрөлд “Шихихутуг” их сургуулийн оюутан Б.Оюунзаяа, Иргэний хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан А.Нарангэрэл, Захиргааны хэргийн мэтгэлцээний төрөлд Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн оюутан М.Хүслэн нар  шилдэг илтгэгчээр шалгарсан.

Эрүүгийн мэтгэлцээний төрөлд “Шихихутуг” их сургуулийн оюутан Б.Оюунзаяа

Иргэний хэргийн мэтгэлцээний төрөлд “Их засаг” Олон улсын их сургуулийн оюутан А.Нарангэрэл

Захиргааны хэргийн мэтгэлцээний төрөлд Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн оюутан М.Хүслэн

   Мөн тэмцээнд оролцсон бүх сургуулийн амжилт үзүүлсэн байдлыг нь онооны системээр үнэлж, шилдэг сургуулийг шалгаруулж цом олгодог бөгөөд МУИС”-ийн Хууль зүйн сургууль 3 төрөлд амжилт үзүүлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо.

   “Мок траил-2023” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Иргэний эрх зүйн хороо, Шүүгчдийн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Санхүүгийн дэмжигч байгууллагаар Өмгөөллийн Легал Полиси ХХК, Өмгөөллийн Легал гайд ХХН, дэмжигч байгуулагаар Хүний эрхийн Үндэсний комисс, Хил хязгааргүй төрийн бус байгууллага, Анта партнерс ХХК,  зэрэг байгууллага дэмжлэг үзүүлж ажиллалаа.

   Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан эдгээр байгууллага, хамт олонд болон “Мок траил” тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан тэмцээнийг шүүсэн шүүгчид, тэмцээнд оролцсон бүх хууль зүйн их, дээд сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40