БНСУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, БНСУ-ын Төрийн өмчит Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сү нар 2024 оны долдугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга Ц.Мөнхбат, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн Хууль тогтоомжийн төсөл хариуцсан газрын ерөнхий захирал Хён Жон Вон, Удирдлагын албаны нарийн бичгийн дарга Ким Ён Гил, Захиргааны ахлах ажилтан Чой Хэй Ён нар оролцсон.

Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, судлаачдын урилга, айлчлал зэрэг боловсон хүчний солилцоо болон богино хугацааны тусгай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

БНСУ-ын Төрийн өмчин хууль зүйн судалгааны хүрээлэн (“KLRI”) нь БНСУ-д хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, Засгийн газрын санхүүжилттэй цорын ганц хууль зүйн судалгааны хүрээлэн юм.

Тус байгууллага нь 1990 оны долдугаар сард үндэсний хууль тогтоох бодлогыг боловсруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Солонгост хууль тогтоох соёлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан. KLRI нь байгуулагдсан цагаасаа хойш жил бүр 300 орчим судалгааны тайлан нийтэлж ажиллаж байгаа бөгөөд чанартай судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын асуудлуудыг шийдвэрлэх үр дүнтэй шийдлүүдийг санал болгодог байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
5 цаг 57 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 16 цаг 21 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
Уржигдар 10 цаг 13 мин
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55