АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон Ахмадын хорооноос ахмад хуульчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Ахмадын хорооны тэргүүн Ц.Мөнхбат нар оролцож, ахмад хуульчдадаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлж, тэдний хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн арвин туршлага, үнэтэй зөвлөгөө, сургамжийг залуу үеийн хуульчдад өвлүүлэн үлдээж буйд талархал илэрхийллээ.

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаар Ахмадын хороо байгуулах тогтоол гаргасан бөгөөд тус хороо нь ахмад хуульчдадаа хүндэтгэл үзүүлэх ажлыг санаачлан анхны ажлаа хэрэгжүүллээ.

Монголын Хуульчдын холбоонд нийт 6646 хуульч бүртгэлтэй байгаагаас 55-аас дээш настай эмэгтэй 718 хуульч, 60-аас дээш настай эрэгтэй 319 хуульч байна.

Хууль зүйн салбарын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон жилийн хөдөлмөр, мэдлэг, туршлагаа зориулсан ахмад хуульчид бол өнөөдрийн хууль зүйн салбарын хөгжил дэвшлийн үндэс суурийг бүрдүүлсэн эрхэм хүмүүс билээ.

Ахмад хуульчдадаа Ахмадын баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭМГЭНЭЛ
Уржигдар 19 цаг 46 мин
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
Уржигдар 15 цаг 09 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26