Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЭХЭД НОГДОЛ АШГИЙН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ?" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос санаачлан Эдийн засгийн эрх зүйн хороотой хамтран 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Компани өөрийн хөрөнгөөс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд ногдол ашгийн татвар төлөх үү?:Улсын дээд шүүхийн шийдвэр, тусгай саналын жишээн дээр" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг нээж Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрбээр “Өнгөрсөн онд бид Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргааны төрөл, зүйл, маргаж буй үндэслэлүүд нэмэгдэж, улам бүр нарийсан мэргэших чиг хандлага бодитой болсон өнөөгийн нөхцөлд салбарын хуульчид бид захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй шинэ төрлийн, зарчмын ач холбогдолтой, хууль хэрэглээний онол-практикийн маргаантай, сонирхолтой кэйсүүдийг судлан тал бүрээс нь мэргэжлийн түвшинд шинжлэн ярилцдаг ийм формат бүхий хэлэлцүүлгийг тогтмол хийдэг байх нь чухал болоод байгаа" гэдгийг онцолсон.

Тус хэлэлцүүлгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дугаартай тогтоол, мөн тогтоолд бичсэн Улсын дээд шүүхийн шүүгчийн тусгай саналтай кэйсийг тойрч хөндлөнгийн бөгөөд мэргэжлийн агуулга бүхий хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Тодруулбал, “Шүүгчийн тусгай санал буюу  компани өөрийн хөрөнгөөс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь татвар ногдуулах үндэслэл биш (Няцаах байр суурь)” сэдвээр "Грандлекс партнерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч С.Халиунаа, Өмгөөллийн "ЭмДиЭс энд Хаан лекс" ХХН-ийн партнер, хуульч С.Батбуян, “Компани өөрийн хөрөнгөөс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд ногдол ашгийн татвар ногдуулах нь зөв (Нотлох байр суурь)” сэдвээр Өмгөөллийн “Хэруга партнерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хуульч А.Базар, Өмгөөллийн "Арга партнерс" ХХК-ийн өмгөөлөгч, хуульч Б.Баттогтох нар илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн тухайн кэйст санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн үүднээс хөндлөнгийн судлаачийн байр сууриа дүгнэлтийн хэлбэрээр Санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш МНБ, ТМЗ Ч.Өнөржаргал танилцуулсан юм.

Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн санхүү, татварын эрх зүйн багш  Б.Баасандорж тус хэлэлцүүлгийг дүгнэж хаалаа. Тэрээр Захиргааны эрх зүйн хороонд талархлаа илэрхийлж, хууль тогтоомжийн шинэчлэлийг хийхэд Монголын Хуульчдын холбооны хувь нэмэр чухал болохыг онцолж хуульчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хичээж ажиллахаа илэрхийлсэн.

Хэлэлцүүлгийг дүгнэж хаасан үгийн хувьд санхүү, татварын салбарын эрх зүйн хэм хэмжээг тайлбарлахад мэргэжлийн бүртгэл, олон улсын стандартын ач холбогдол өндөр учир хэм хэмжээг хэрэглэхдээ хуулийн зорилго, үгийн утгыг харгалзахын зэрэгцээ цаад системийг давхар харахын чухлыг онцолсон. Мөн татварын эрх зүйд аналог буюу төсөөтэй хэрэглэх нь зөвшөөрөгдөхгүй бөгөөд энэ нь татварыг зөвхөн хуулиар ногдуулах Үндсэн хуулийн зарчмаас урган гардаг болохыг тэмдэглэж татварын хууль тогтоомж дахь материаллаг хэм хэмжээг татварын эрх зүйн үүднээс хөгжүүлэхгүй бол татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн хэвээр байхыг дурдаж хэлэлцүүлгийг хаалаа.

Цаашид Захиргааны эрх зүйн хороо болон Эдийн засгийн эрх зүйн хороо хамтран энэ чиглэлээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
6 цаг 57 мин
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
7 цаг 13 мин
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
7 цаг 30 мин
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВНА
2025-11-25 17:38
"ҮНДСЭН ХУУЛИЙН АМИН СҮНС: ХАРИУЦЛАГА, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-11-25 15:41
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ 2023-2025 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН
2025-11-24 10:17
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, САНАЛ ӨГӨХ АЖИЛЛАГАА МАРГААШ ЭХЭЛНЭ
2025-11-20 15:54
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДЭД
2025-11-20 15:11
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-11-20 12:47
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-11-20 11:04
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-11-20 10:02
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ ГАРЛАА
2025-11-19 15:45
МЭДЭЭЛЭЛ
2025-11-18 16:38
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-11-18 10:21
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНООС 2026 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ
2025-11-17 16:58
Б. ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2025-11-17 16:35
ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ХЭРХЭН ДЭВШҮҮЛЭХ ВЭ?
2025-11-17 14:56
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР "ШИХИХУТУГ" БАГ ШАЛГАРЛАА
2025-11-17 13:35
'WHY MEDIATION? WHY FOR LAWYERS?' СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-11-17 11:07
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-11-17 09:40