"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх Ц.Одонжав, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал нар Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Төслийн менежер Н.Одонтуяа, зохицуулагч С.Агьзул нартай 2025 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр уулзлаа.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь хамтын ажиллагааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч-сургагч багш бэлтгэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн байдаг. 

"Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хоёр дахь шатыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд төслийн хүрээнд нөхцөл байдлын судалгаа, үнэлгээ хийх, шүүх, прокурор, цагдаа зэрэг байгууллагын ажилтнуудад онцлон сэтгэл зүйн чиглэлтэй сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, орон нутагт явуулын үйлчилгээ хүргэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Монголын Хуульчдын холбоо нь тус төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хуульчдын ур чадвар, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
19 цаг 28 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00