“ЦАХИМ ШҮҮХ MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо, өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирм хамтран зохион байгуулах “Цахим шүүх Mock Trial – 2025” иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр (2025.05.08) боллоо. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилтын энэ цаг үед анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдах “Цахим шүүх Mock Trial – 2025” иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд нийт 8 сургуулийн 12 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн.

Техникийн зөвлөгөөнөөр “Цахим шүүх Mock Trial-2025” иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний дүрмийг баталж, тоглох оноолтоо тодруулж, мэтгэлцээний хэргээ багууд хүлээн авлаа.

Мэтгэлцээний хэргээр зээлийн гэрээ, тээвэрлэлтийн гэрээ, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон концессын гэрээтэй холбоотой маргаанууд сонгогдсон байна.

Мэтгэлцээний эхний хоёр шатны тоглолт анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цахимаар явагдах бөгөөд медалийн төлөөх тоглолтууд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар танхимаар явагдана.

Энэ удаагийн шүүхийн мэтгэлцээн бол ирээдүйн цахим шүүхийн орчинд мэргэжлийн түвшинд оролцох анхны бодит алхам болно.

Цааснаас ангид, дижитал орчинд мэтгэлцэх шинэ сорилт ирж байна. Хэрэг материалыг цаасгүй, цахим хэлбэрээр унших, нотлох баримтыг дижитал орчинд судалж, мэтгэлцээнээ онлайнаар явуулах бодит практик болох юм.

“Цахим шүүх Mock Trial-2025” иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд оролцогч оюутнууддаа амжилт хүсье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
10 цаг 10 мин
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
10 цаг 12 мин
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
10 цаг 14 мин
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
11 цаг 56 мин
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43