ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Олон Улсын Улаан загалмай хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хороо, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

МХХ-ны Олон Улсын эрх зүйн хорооны гишүүн, хуульч Э.Алимаа тус тэмцээний шүүгчээр ажилласан бөгөөд тэмцээнийг Олон Улсын эрүүгийн шүүхийн дүрмээр Англи хэлээр зохион байгуулсан бөгөөд оюутнууд тэмцээнд оролцсоноор олон улсын эрх зүйн мэдлэгээ бэхжүүлж, англи хэл дээр мэтгэлцэх чадвартай болох юм.

Шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Рояаль Олон  Улсын Их Сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, "Шихихутуг" Их сургуулийн нийт 17 багийн 54 оюутан оролцов.

Тэмцээний тэргүүн байранд Монгол Улсын Их Сургуулийн Хууль, зүйн сургуулийн Б.Ариунзаяа, Э.Хонгорзул, Ж.Энхтөгөлдөр, хоёрдугаар байранд Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Д.Ууганзаяа, Э.Номин, Г.Нанзадсүрэн нар орлоо. Тэмцээний тэргүүн байранд орсон баг нь дараа оны 3 дугаар сард Олон улсын Улаан загалмай хороо, Хонгконгийн улаан загалмай хамтран зохион байгуулах Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
10 цаг 20 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
Өчигдөр 10 цаг 53 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00