ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа нар өнөөдөр/2026.02.24/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Санамж бичиг зурах ёслолын ажиллагааны үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Газар зохион байгуулалт уялдахгүй явснаар олон асуудал үүссэн. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулах, хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгоход мэргэжлийн холбооны дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа учраас та бүхэнд хандсан” хэмээн онцолсон.  

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбатын зүгээс “Хуулийг цэгцтэй болгох, системчлэх, барилгын салбарын эрх зүйг хөгжүүлэх ажилд Монголын Хуульчдын холбоо оролцохдоо таатай байна” гэдгийг хэлсэн юм.

Тус санамж бичгийн хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн төсөл, дүрэм, журам боловсруулахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир, Хуулийн хэлтсийн дарга Б.Сүхбат, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр нар оролцсон.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53