Хуульчдын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шатрын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнийг 2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуульчдын дунд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцогч шатарчид 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө мэдүүлгээ Gunbileg.work@gmail.com цахим хаяг руу илгээснээр бүртгэл баталгаажна. Хороод тус бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 3 хуульчийн бүрэлдэхүүнтэй 1 баг оролцоно.
Тэмцээний талаарх мэдээллийг хороо хариуцсан мэргэжилтэн Т.Гүнбилэгтэй 95800707 дугаараар холбогдож авна уу.


