COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD)-ын Талуудын бага хурлын 17 дахь чуулган (COP17) Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх асуудлыг хэлэлцдэг дэлхийн хэмжээний хамгийн том арга хэмжээний нэг юм.

Тус бага хурлын Ногоон бүс (Green Zone)-д сайн дурын үндсэн дээр ажиллах хүсэлтэй, Англи, Франц, Испани, Орос, Хятад, Араб аль нэг улсын хэлний мэдлэгтэй Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульчдыг бүртгэж байна.

Мөн энэхүү бага хурлын Ногоон бүсэд ажиллах хуулийн зөвлөгөөний клиникийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах зорилгоор энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцох сонирхолтой хуулийн фирмүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Иргэд, компани, иргэний нийгмийн байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх энэхүү санаачилгад нэгдэх хүсэлтэй хуулийн фирмүүд Монголын Хуульчдын Холбоотой холбогдон хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

Та энэхүү арга хэмжээнд сайн дурын ажилтнаар оролцсоноор:

ü  Олон улсын өндөр түвшний арга хэмжээний зохион байгуулалтад оролцох;

ü  Гадаадын төлөөлөгчид, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах туршлага хуримтлуулах;

ü  Англи хэл болон харилцааны ур чадвараа хөгжүүлэх;

ü  Байгаль орчин, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдлэгээ өргөжүүлэх

ü  Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөн ажиллах үнэ цэнтэй туршлага олж авах;

ü  Сайн дурын ажилтны албан ёсны гэрчилгээ авах боломжтой.

Оролцох сонирхолтой хуульчид та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, бүртгэлийн маягтыг бөглөнө үү.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/j7P9P4TNjftgaw6D6 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл

МЭДЭЭЛЭЛ

16 цаг 2 мин
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
16 цаг 2 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
Уржигдар 20 цаг 20 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Уржигдар 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45