НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Inter-Pacific Bar Association (IPBA) буюу “Номхон далайн бүс нутгийн Барын холбоо”нь Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрөн олон улсын бизнес, худалдааны эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульчдын мэргэжлийн байгууллага юм.

Тус холбооны 2027 оны ээлжит бага хурал нь 2027 оны 4 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд Австралийн Сидней хотноо “Sustainable futures: The role of law in shaping a resilient future” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Уг хуралд оролцох тэтгэлгийн хөтөлбөрийг “Lawyers from Developing Countries” буюу хөгжиж буй орнуудын хуульчдад зориулан хэрэгжүүлдэг ба Монгол Улс тус ангилалд багтдаг бөгөөд шаардлага хангасан Монголын хуульчид уг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой.

Тэтгэлэгт хамрагдсанаар:

  • IPBA-гийн ээлжит хурал, бага хуралд оролцох;
  • Ази, Номхон далайн бүс нутгийн хууль зүйн салбарын төлөөлөгчидтэй мэргэжлийн харилцаа холбоо тогтоох;
  • Хуралдаан, хэлэлцүүлэг болон холбогдох арга хэмжээнд оролцох;
  • Олон улсын эрх зүйн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох;
  • IPBA-гийн олон улсын мэргэжлийн сүлжээнд нэгдэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон оролцогчдод хурлын бүртгэлийн төлбөр, байр, хоёр талын нислэг болон IPBA-гийн 3 жилийн гишүүнчлэлтэй холбоотой дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Иймд залуу хуульчид болон олон улсын эрх зүйн чиглэлээр ажиллаж, мэргэжлийн хүрээгээ өргөжүүлэх сонирхолтой хуульчдыг тус тэтгэлгийн хөтөлбөрт идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Тэтгэлгийн хөтөлбөрийн шаардлага, бүрдүүлэх материал, өргөдөл гаргах хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг IPBA-гийн албан ёсны цахим хуудаснаас авна уу.

https://ipba.org/about-us/scholarships/156/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
2 цаг 32 мин
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
18 цаг 35 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Өчигдөр 14 цаг 40 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45