Монголын Хуульчдын холбоо Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллахаар боллоо

   Монголын Хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахаар тохиролцож арванхоёрдугаар сарын 11-нд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар санамж бичиг үзэглэлээ. 

   Энэхүү санамж бичгийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Олон нийтийн  санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуульчдын санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх , бизнесийн эрх зүй, үнэт цаасны эрх зүй, даатгалын эрх зүй болон  бусад санхүүгийн зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос  Хуульчдын холбооны гишүүдэд санхүүгийн зах зээлийн зохицуулалтын чиглэлээр шаардлагатай сургалт, давтан сургалтыг зохион байгуулах, гадаадын болон дотоодын сургагч багшаар хангах, үндэсний сургагч багш бэлтгэхэд туслалцаа үзүүлэх юм.

   Тус хамтын ажиллагааны үр дүнд хуульчид санхүүгийн зах зээлийн зохицуулалтын чиглэлээр мэдлэг мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн хэрэг, зөрчилд зохистой үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох юм. Мөн санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулагч, үйчлүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн хүрээнд хамгаалагдаж, санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын илтгэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35