Пенсилванийн их сургуулийн профессорууд Олон улсын бизнесийн болон худалдааны эрх зүйн чиглэлээр хичээл зааж байна

   Монголын Хуульчдын холбооны урилгаар Пенсилванийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор The Hon. Самуэл Л.Баффорд, профессор Жули М.Метцгер нар 2015 оны арванхоёрдугаар сарын 11-17-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Тэднийг өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

   Профессор Самуэл Л.Баффорд нь АНУ-ын төлбөрийн чадваргүйдлийн харьцуулсан эрх зүйн тэргүүлэх эрдэмтдийн нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд дампуурал, олон улсын болон харьцуулсан төлбөрийн чадваргүйдлийн зохицуулалт, арилжааны хэлцэл, олон улсын бизнесийн хэлцлийн чиглэлээр лекц уншдаг. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Төвийн дүүрэгт Нэгдсэн Улсын Дампуурлын шүүгчээр 25 жил ажиллаж, 120 000 орчим хэргийг шийдвэрлэжээ. Харин профессор Жули Метцгерийн хувьд худалдааны эрх зүй, олон улсын болон харьцуулсан банкны эрх зүйгээр судалгаа хийдэг бөгөөд “City National Bank”, CIT группийн ахмад консулын хувьд худалдааны зээл, хяналт, аудит, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр багшилдаг ажээ.

   Профессор Самуэл Л.Баффорд, Жули М.Метцгер нарын манай улсад зочилж буй гол зорилго нь олон улсын бизнесийн эрх зүй, худалдааны эрх зүй, нотлох баримтын эрх зүй, барьцаат гүйлгээний эрх зүйн талаар өөрсдийн мэдлэг, туршлагыг Монголын хуульчдад хуваалцах юм. Тэдний сургалт өнөөдөр “Нотлох баримтын эрх зүй”, “Олон улсын бизнесийн гүйлгээний эрх зүй” сэдвээр Хуульчдын танхимд эхэлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн 100 гаруй хуульч тус сургалтад хамрагдахаар бүртгүүлээд байна.

   Дашрамд дурдахад, профессор Самуэл Л.Баффорд, Жули М.Метцгер нарын сургалтын дээрх дөрвөн сэдвийг Хуульчдын холбооны Сургалтын хорооноос магадлан итгэмжлэсэн бөгөөд сургалтад хамрагдсан хуульчдыг дөрвөн багц цаг хангасанд тооцох юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35