Нэр бүхий 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанд оруулахаар боллоо

        Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг тус холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Б.Сарантуяаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын хүрээнд нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан асуудлыг хөндөн ярилцсан юм. Тодруулбал, Шүүх байгуулах тухай хууль 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон билээ. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий хуульчийг шүүгчээр дахин томилоогүй билээ.

            Энэ асуудалтай холбогдуулж Монголын Хуульчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч болон ШЕЗ-д албан бичиг илгээсэн боловч Ерөнхийлөгчөөс одоог хүртэл шүүгчдийг томилохоос татгалзах болсон үндэслэл, шалтгаанаа тайлбарлаагүй байгаа юм. Иймд Монголын Хуульчдын холбоо нь шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилохдоо томилохоос татгалзах жишиг тогтоох, өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилж байгаа нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа билээ.

        Тийм ч учраас дээрх уулзалтыг зохион байгуулж Хуульчдын холбоог төлөөлж байгаагийн хувьд Б.Сарантуяа гишүүнээс нэр бүхий 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар оруулж өгөхийг хүссэн бөгөөд ШЕЗ-ийн гишүүн нь Ерөнхий зөвлөлийн хуралдаанд санал оруулах эрхийнхээ хүрээндээ дээрх асуудлыг оруулахаар тохиролцлоо. Энэ үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Энэ асуудал зөвхөн эдгээр 12 шүүгчийн асуудал биш Монголын нийт шүүгчид, шүүхийн хараат бус байдал, нийтлэг эрх ашгийн асуудал гэж бид харж байгаа. Цаашид энэ асуудлаар олон арга хэмжээ зохион байгуулна” хэмээгээд Б.Сарантуяа гишүүнийг энэ талаар тууштай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35