Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монголын Хуульчдын холбооны хоёр жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоог байгуулахад идэвх, зүтгэл гарган ажилласан эрхмүүдийг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

 Шагнал гардуулах ёслол өнөөдөр Хуульчдын танхимд болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, МХХ-ны зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга, гавьяат хуульч Т.Жадамбаа, МХХ-ны анхны ерөнхийлөгч Д.Батсүх нар урилгаар оролцсон юм. 

Энэ үеэр Хуульчдын анхдугаар их хурлыг зохион байгуулах, Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, Ж.Эрдэнэбулган, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч Д.Батсүх, З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, хуульч Б.Отгон, А.Анударь нар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан юм. Мөн Монголын Хуульчдын холбооны төлөвшил, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход онцгой хувь нэмэр оруулсан хуульч А.Оюунчимэгийг, Монголын Хуульчдын холбооны гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35