Хуульчдын холбооны зарим гишүүн иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

        Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг болон тус холбооны зарим гишүүн нь иргэнийхээ хувиар 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

        Тодруулбал, Иргэн А.Оюунчимэг нь шинэчлэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т нотариатын эрх зүйн үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна.

        Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг баталгаатай хангахын тулд төрөөс эрх зүйн үйлчилгээг иргэнд үзүүлдэг. Эрх зүйн үйлчилгээ нь нотариатын үйлчилгээгээр дамжиж хэрэгждэг бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т  “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэтэл төр иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө татвар авахаар болж байгаа нь буруу зохицуулалт болохыг илэрхийлж энэхүү мэдээллийг гаргасан байна. 

        Тэрбээр мэдээлэлдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлчилгээний орлого нь 50 сая төгрөг хүрсэн нотариатч үйлчилгээний хураамжаас гадна нэмж 10 хувийг татварт суутган авах, харин үйлчилгээний орлого нь 50 сая төгрөг хүрдэггүй нотариатчдын хувьд уг татварыг нэмж авахгүй байхаар зохицуулагдсан болохыг дурьдсан байна. Тодруулбал, энэхүү зохицуулалт нь  зарим иргэн нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэх нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авсан бол үйлчилгээ авсныхаа төлөө нэмж нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөхөөр, зарим иргэн нь нотариатын орлого 50 сая хүрэхгүй нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд иргэн нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө ялгамжтай хураамж төлөхөөр болж байгаа юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35