Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны зөвлөл хуралдлаа

Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж, 12 асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг үндсэн 12 чиглэлийн хүрээнд нийт 84 ажлыг хийж гүйцэтгэхээр баталлаа.

 

Тогтоол, түүний хавсралттай ЭНД дарж танилцана уу.

 

2016 оны төсвийг баталлаа

Хуульчдын холбооны 2016 оны төсвийг тус холбооны Тамгын газар, түүний бүтцийн нэгжүүд, чиг үүргийн болон сайн дурын хороодоос 2016 хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан баталлаа.

 

Шүүгчид нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 165, 167 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид нэр дэвшсэн 25 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг баталгаажууллаа.

 

Өмгөөлөгчийн хариуцлагын хураамжийн доод хэмжээг буурууллаа

Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 84 дүгээр тогтоолоор Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоож, Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний стандарт, жишиг загварыг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 101 дүгээр тогтоолоор баталсан байдаг.

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний стандарт, жишиг загварын дагуу даатгалын гэрээг өмгөөлөгчтэй байгуулах асуудлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ºì㺺ëºã÷ ìýðãýæëèéí ìýäëýã, óð ÷àäâàðын уëìààñ ¿éë àæèëëàãààíäаа àëäàà ãàðãàæ, ¿éë÷ë¿¿ëýã÷дээ õîõèðîë ó÷руулсан даатгалын тохиолдол үүсээгүй байна.

Дээрх байдлаас үүдэн өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын нийт үнэлгээ буюу 10.000.00 /арван сая/ төгрөгийн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр хураамжийн доод хэмжээг 50 хувиар бууруулахаар зарим даатгалын компанитай харилцан тохиролцсоны дагуу өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг 50.000 /тавин мянга/ төгрөгөөр шинэчлэн тогтоолголоо.

 

Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

 

Зарим чиг үүргийн хороодын даргыг шинээр томиллоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.4-т заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тухайн чиг үүргийн хороодын гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн 1/Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны даргаар Цэндийн Цогтыг, 2/Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар Лхагваагийн Мөнхсайханыг, 3/Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар Дугарын Сүнжидийг шинээр, 4/Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны даргаар Жамсрангийн Ариунааг, 5/Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны даргаар Очирбатын Номуулинг тус тус улируулан томиллоо.

 

Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журамд өөрчлөлт орууллаа

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, мөн журмын 17.2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болголоо.

 

Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

 

Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны орон тоонд өөрчлөлт оруулав

“Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны орон тоог баталж, ажилтны цалингийн хэмжээг тогтоох тухай” Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 89 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, жолоочийн 1 орон тоог шинээр нэмлээ.

                                               

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 13 цаг 15 мин
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Уржигдар 13 цаг 10 мин
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33