Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүнийг сонгох сонгууль явагдана

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

    Үүнтэй холбогдуулж Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаанаар тус хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн болно.

    Монголын Хуульчдын холбооны “Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам”-ын 6.2 дугаар зүйлийн 3-т “хорооны гишүүдийн хурлыг энэ зүйлийн 1-д заасан шийдвэр хуралдуулах шийдвэр гарснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулахаар заасныг баримтлан Хуульчдын холбооны www.mglbar.mn  цахим хуудсаар хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1 дүгээр сарын 19-ний хооронд зохион байгуулахаар боллоо. 

    Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагаас эхлүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагийн хооронд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, 01 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагт дуусгавар боллоо.

    Иймд Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

 

Холбогдох мэдээллийг 70116065, 99186562 дугаарын утсаар авна уу.

Зохион байгуулагч: Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ТАНД БАЯР ХҮРГЭЕ
59 мин
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ
Уржигдар 17 цаг 19 мин
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ХУУЛЬЧДАД ГАРДУУЛЛАА
Уржигдар 13 цаг 36 мин
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 13 цаг 24 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 09 цаг 06 мин
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2026-11-24 17:04
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-24 16:50
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-24 16:24
МЭДЭЭЛЭЛ
2026-11-24 10:16
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
2026-11-23 16:11
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-23 16:09
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-11-23 10:09
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33