Монголын Хуульчдын холбоо Германы “Макс-Планкийн сан”-тай хамтран ажиллана

        ХБНГУ-ын Хайдельберг хот дахь “Макс-Планкийн сан”-гийн Олон улсын энхийг сахих, эрх зүйт төрийн бодлогын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал, доктор, профессор Рүдигэр Волфрумтай (Rüdiger Wolfrum) Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр уулзлаа.

        Уулзалтын үеэр тус сан болон Монголын Хуульчдын холбоо цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцсон бөгөөд профессор Рүдигэр Волфрумын лекцийг видео хэлбэрээр Хуульчдын холбооны үргэлжилсэн сургалтад ашиглахаар тохиролцов. Мөн цаашид Монгол Улсад шударга шүүхийн тогтолцоог бий болгох болон бусад олон асуудлаар хамтарч ажиллах талаар ярилцсан юм.

    Рүдигэр Волфрум нь Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн зохицуулалтыг судлан урд нь Монгол Улсад зөвлөгөө өгч байсан эрдэмтэн юм.

         Профессор Рүдигэр Волфрум нь Хамбург хот дахь Далайн олон улсын Дээд шүүхийн гишүүн бөгөөд 2005-2008 онуудад тус шүүхийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Олон улсын эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Эрх зүйн онол, Захиргааны эрх зүйгээр мэргэшсэн ХБНГУ-ын нэрт хуульч юм. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35