Хуульчдын холбоо хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Хуульчдын холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх” чиг үүрэгтэй. Энэ нь Хуульчдын холбоо төлөөллөөрөө дамжуулан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг зохион байгуулахад оролцох эрх зүйн үндэслэл юм.

        Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдаж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцаан томилоогүй, эсхүл тухайн шүүгчийн зөвшөөрөлгүй өөр шүүхэд шилжүүлэн томилсон юм. Хуульчдын холбооны зүгээс тэдгээр эрх нь зөрчигдсөн хуульчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр шат дараалсан, тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Тухайлбал:

  1. Нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй үндэслэл шалтгааныг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүлсэн;
  2. Хуульчдын эрхийг хамгаалах хорооноос нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцаан томилоогүй, эсхүл шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаарх дүгнэлтийг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн;
  3. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/582 тоот албан бичгээр Шүүх байгуулах тухай хууль дахин батлагдсантай холбогдуулан нэр бүхий хуульчдыг урьд нь ажиллаж байсан орон нутаг болон шүүгчийн албан тушаалд нь томилуулах асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргасан;
  4. Хуульчдын эрхийг хамгаалах хорооноос 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Шүүгчийн хараат бус байдал ба томилгоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгийн явцад гаргасан хуульчдын саналд үндэслэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/891 тоот бичгээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүн Б.Сарантуяад хандаж албан бичиг илгээсэн;
  5. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяатай уулзалт хийж, нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалд дахин томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал гаргах тухай асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар оруулах талаар харилцан тохиролцсон.

     

   Б.Сарантуяа гишүүн нь нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалд дахин томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал гаргах тухай асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар оруулна гэдгээ амласан боловч удалгүй “хуралдаанаар оруулахгүй” гэдгээ мэдэгдэж, амласан ажлаа хэрэгжүүлэхээс татгалзсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын буруутай үйл ажиллагаа, мэдээллийн үнэн зөв эх сурвалжийг тодруулалгүйгээр Хуульчдын холбоог буруутгасан мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, байгууллага хоорондыг сөргөлдүүлэх, үл ойлголцлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн буюу хуульчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан болно.

        Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс Б.Сарантуяа гишүүнийг “Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбооны үйл ажиллагааг уялдуулах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, төлөөлж ажиллах үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа” хэмээн үзэж, эгүүлэн татах санал гаргуулах асуудлаар тус холбооны Шүүгчдийн хороонд 2016.01.07-ны өдрийн 1/18 тоот албан бичиг хүргүүлсэн.

        Дээрх асуудлыг Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Т.Өсөхбаяр, Ц.Оч, Э.Зоригтбаатар, Х.Эрдэнэсувд, Д.Дэлгэрцэцэг нар оролцож, Г.Даваадорж, Ц.Өрнөндэлгэр, П.Золзаяа нар тодорхой шалтгааны улмаас оролцоогүй байна. Хуралдаанд оролцсон нийт 8 гишүүнээс 7 гишүүн нь Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахыг “дэмжихгүй” гэсэн саналыг өгчээ.  

        Шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор тодорхой үндэслэл, шалтгаан заалгүйгээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, өөрийнх нь саналыг үл харгалзан шүүхэд шилжүүлсэн явдал нь хэсэг хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал мэт харагдавч өргөн утгаараа шүүгчийн албан тушаал эрхэлж буй хуульчдын хараат бус байдал, нийтлэг эрх ашгийг хөндсөн, цаашид ийм жишиг тогтоох ноцтой үр дагавар бүхий асуудал учраас Хуульчдын холбоо энэ асуудалд онцгойлон анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, цаашид ч өөрсдийн байр сууриа хадгалж, тууштай ажиллах болно.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35