Шүүгчийг томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлахыг хүслээ

        Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр /2016.01.28/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, тус холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ж.Ариунаа нар оролцов.

        Өнөөдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-аас Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн дахин батална. Тиймээс Монголын Хуульчдын холбооноос шүүхийн бүтцийн асуудлаар хууль батлахдаа шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл тодорхой, хуульд нийцсэн байдлаар зохицуулах ёстойг уламжлахаар хэвлэлийн бага хурал хийлээ.

        Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилох санал гаргасан.  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа нэр бүхий 12 хуульчийг дахин шүүгчээр томилоогүй. Монголын Хуульчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид томилохоос татгалзсан талаарх үндэслэл, шалтгааныг тодруулахаар гурван ч удаа хүсэлт илгээсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй байна.

        Монголын Хуульчдын холбооноос шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор тодорхой үндэслэл, шалтгаан заалгүйгээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх нь хэсэг хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал мэт харагдавч өргөн утгаараа шүүгчийн албан тушаал эрхэлж буй хуульчдын хараат бус, бие даасан байдалд халдаж нийтлэг эрх ашгийг хөндсөн, цаашид ийм жишиг тогтоох ноцтой үр дагавартай асуудал болохыг мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлахыг хүсч буйгаа уламжиллаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35