Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж, 15 асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Чиг үүргийн хороодын 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...Чиг үүргийн хороо үйл ажиллагаагаа Зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана”, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 1.17-д “Чиг үүргийн хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх” гэж тус тус заасны дагуу 1/ Мэргэжлийн хариуцлагын хороо, 2/ Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, 3/ Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, 4/ Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, 5/ Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо, 6/ Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, 7/ Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг тухайн хорооны дарга танилцуулж хэлэлцүүллээ.

 

2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн талаар танилцууллаа

Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 110 дугаар тогтоолоор батлагдсан тус холбооны 2015 оны ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаарх тайлан, мэдээллийг Тамгын газрын дарга Ц.Ганболд уншиж танилцууллаа.

 

Шүүгчид нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 179 дүгээр тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 29 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.

 

Ажлыг хэсгүүд байгуулагдлаа

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх ба санхүүгийн аудитыг хоёр жил тутамд нэг удаа хийлгэж, гишүүддээ тайлагнана”  гэж заасан тул уг хуулийн заалтын хэрэгжилтийг хангах үүднээс Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.11 дэх заалтын бүрэн эрхийн хүрээнд тус холбооны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх үйлчилгээ үзүүлэх аудитыг сонгон шалгаруулах, түүнтэй гэрээлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хуульчдын холбооны зөвлөлийн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Мөн тус ажлын хэсэгт Хуульчдын холбооны байр худалдан авах асуудлаар шаардлагатай тооцоо, судалгааг хийх, үр дүнг танилцуулах үүргийг давхар хариуцуулахаар шийдвэрлэлээ.

 

Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52 дугаар тогтоолоор баталсан тус холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт Шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэхтэй холбогдсон журам боловсруулж батлах ажлыг 1 дүгээр улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тусгасан тул уг журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хуульчдын холбооны зөвлөл, Шалгалтын болон Ёс зүйн хорооны төлөөллийг оролцуулан байгууллаа.

 

Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52 дугаар тогтоолоор баталсан тус холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний 11.5 дахь хэсэгт Пробоно-хуульч шалгаруулах журам боловсруулан батлах, хуульчдад сурталчлах ажлыг  2 сард багтаан хийж гүйцэтгэхээр тусгасан тул уг журмын төслийг боловсруулах үүрэг ажлын хэсгийг Хуульчдын холбооны зөвлөл, Өмгөөлөгчдийн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ  үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны төлөөллийг оролцуулан байгууллаа.

 

Тогтоолууд, тэдгээрийн хавсралттай ЭНД дарж танилцана уу.

 

Зарим журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хуульчдын холбооны сайн дурын хороодын тэргүүн, удирдах гишүүнийг сонгох сонгуультай холбоотой үүссэн асуудлын хүрээнд тус холбооны Зөвлөлийн 2013.11.02-ны өдрийн хурлын 09 дүгээр тогтоолоор батлагдсан Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журмын 6.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд зохих өөрчлөлтийг орууллаа. Ийнхүү өөрчлөлт оруулснаар журам болон тухайн сайн дурын хорооны дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хурал, цахим болон бусад хэлбэрээр санал хураалтад оролцсон гишүүдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тухайн сайн дурын хорооны тэргүүн, эсхүл удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд тооцох боломжтой болсон байна.

 

Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутаг дахь хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, тус холбооны үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хуульчдын холбооны зөвлөлийн 2014.03.01-ний өдрийн хурлын 36 дугаар тогтоолоор баталсан Орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журамд зохих нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулснаар Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагчийг тухайн орон нутгийн хуульчид өөрсдөө сонгох, тэдгээрийн санал хураалтын дүнг үндэслэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч салбар зохицуулагчийг томилдог байх зохицуулалтыг журамд тодорхой тусгажээ.

 

Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гишүүнийг урамшуулах зорилгоор Хуульчдын холбооны зөвлөлийн 2014.01.11-ний өдрийн хурлын 27 дугаар тогтоолоор батлагдсан Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын 6.1 дүгээр зүйлд нэмэлт орууллаа. Тус нэмэлтийн хүрээнд тухайн жилд Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодоос зохион байгуулсан хууль эрх зүйн чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бол тухайн хорооны саналыг харгалзан 1 хүртэлх багц цагийг олгохоор заажээ.

 

Тогтоол, түүний хавсралттай ЭНД дарж танилцана уу.

 

Хуульч Ц.Цогтыг хүсэлтийн дагуу Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо болон Магадлан итгэмжлэлийн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

Хуульч Цэндийн Цогт нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүргийг гүйцэтгэх боломжгүйд хүрсэн тул хүсэлтийн дагуу түүнийг нэр дурдсан хороодын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.

 

Үүнтэй холбогдуулан Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын асуудал эрхэлсэн хорооноос гишүүн Цэвэлмаагийн Мөнхбат /Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга/-ыг хорооны даргаар томилуулахаар санал гаргасан тул хуралдааны явцад гишүүдийн дунд санал хураалт явуулж, Ц.Мөнхбатыг Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын асуудал эрхэлсэн хорооны даргаар томиллоо.

 

Нэр бүхий иргэнийг гишүүнээр бүртгэлээ

Монгол Улсын Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2015.09.18-2015.09.20-ны өдрүүдэд зохион байгуулсан Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн  тухай батламжаа авсан боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хугацаанд тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлөө гаргаагүй иргэн Лхагвасүрэнгийн Хишигжаргалыг Монголын Хуульчдын холбооны дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус холбооны гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧИД COP17-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
17 цаг 33 мин
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Уржигдар 09 цаг 48 мин
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-17 11:03
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2026-08-17 09:10
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
2026-08-17 12:33
МЭНДЧИЛГЭЭ
2026-08-17 09:15
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-08-17 09:12
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48