“Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа

        Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа.

        Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгийн ахлан гүйцэтгэсэн энэхүү судалгаагаар хаврын морин уралдаанд оролцож буй уралдаанч хүүхдийн эрхийг хууль, эрх зүйн хүрээнд хамгаалах асуудлыг баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг зорьсон бөгөөд судалгааг хурдан морь ихээр уралддаг Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Орхон аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Налайх дүүрэг зэрэг газруудад ажиглалт, бодит нөхцөл байдалд үндэслэн хийжээ.

        Судалгаанаас харахад хаврын улиралд зохиогдож буй уралдаануудад ихэвчлэн дээд гурван нас уралддаг ба унаач хүүхэд өдөрт гурван насны морь унаж уралддаг байна. Тодруулбал, Хаврын уралдаанд их нас дунджаар 18-20 км, азарга 16-18 км зайд уралддаг гэж үзээд гараа хүртэлх болон эргээд уралдах зайг тооцоолбол уралдаанч хүүхэд -10-аас -20 хэмийн хүйтэнд 100-112 км замыг туулдаг байна. Энэ нь уралдаанч хүүхдийн эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж байгаа бөгөөд судлаачдын зүгээс “Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулагдах үеийн цаг агаарын байдал, уралдааны зам болон зохион байгуулалт, уралдаанч хүүхдийн насны байдал нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдлийг улам бүр нэмэгдүүлж, хүнд тэвчишгүй, аюултай хөдөлмөр эрхлэлтэд тооцогдох нөхцөлийг бий болгож байна” хэмээн дүгнэжээ.

        Тус судалгааны талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Энэхүү судалгааны ажил нь хаврын хурдан морины уралдаанд гарч буй хүндрэлүүдийг хууль санаачлагчид болон хууль тогтоогчдын анхааралд хүргэж хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүйтний улиралд хүүхдэд эрүүл мэнд, бие бялдар, оюун санаа, боловсролын хувьд ямар нөлөөтэй болох, хаврын уралдаан нь Монголын уламжлалт төрт ёсны өв соёлын нэгээхэн хэсэг мөн эсэхийг тодорхойлж, тухайн асуудлаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнтэй ажил болжээ” хэмээн онцолсон байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35