“Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал”-ын аянд уриалах тухай

Эрхэм хүндэт өмгөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

 

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь дахь хэсэг ”Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна”, 42 дугаар зүйлийн 42.1-дэхь хэсэг “Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулна”-т заасны дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй.

    2015 оны 12 сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлын 51 дүгээр тогтоолоор “Өмгөөлөгчдийн хариуцлагын даатгал”-ын хураамжийн доод хэмжээ болох 100.000 /зуун мянга/ төгрөг байсныг шинэчлэн 50.000 /тавин мянга/-н төгрөгөөр тогтоох шийдвэр гаргасан.

    Дээрх өөрчлөлтэй холбоотойгоор Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээг дахин шинэчлэн тогтоосон бөгөөд дор дурьдсан даатгалын компаниуд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаар болоод байна.

•           “Ард даатгал” ХХК;

•           “Бодь даатгал” ХХК;

•           “Гэр даатгал” ХХК;

•           “Монре даатгал” ХХК;

•           “Миг даатгал” ХХК;

•           “Номин даатгал” ХХК;

•           “Практикал даатгал” ХХК;

•           “Улаанбаатар хотын даатгал” ХХК;

•           “Хаан даатгал” ХХК;

        /Мөн Өмгөөлөгч та бүхэн эдгээр даатгалын компаниудаас өөрт ойр байрлах салбарт очиж даатгалаа хийлгэх боломжтой/

 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болон 03 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн, Монголын Хууьчдын холбооны байр /301 тоот/

 

Жич: Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал хийлгээгүй тохиолдолд зөрчилд тооцох үндэслэл бий болохыг анхаарна уу.

 

Та бүхнийг Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалдаа өргөнөөр хамрагдахыг уриалж байна.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35