Хуульчдын холбоо Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана

        Монголын Хуульчдын холбоо Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар болж, өнөөдөр/ 2016.03.14/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд нар оролцсон.

        Хамтран ажиллах санамж бичиг нь Монголын Хуульчдын холбоо, хуульчдын эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагатай олон талт оролцоог ханган, хамтран ажиллахад чиглэгдэнэ. Мөн Хуульчдын холбоо нь хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангахад дэмжлэг үзүүлэх юм.

        Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

  1.   Хууль зүйн үйлчилгээ авч байгаа хэрэглэгч өмгөөллийн үйл ажиллагааны гэрээгээр тодорхойлсон үйлчилгээг авч чадаагүй бол өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх, үйлчилгээний төлбөрийг буцаан олгох тухай асуудлыг шийдвэрлүүлэх;
  2.   Хэрэглэгч гэрээний стандарт нөхцөл тавьж гэрээ хийдэг салбарын аж ахуй эрхлэгчийн гэрээний стандарт нөхцөлийн хэрэгжилт кейсүүдэд судалгаа хийх;
  3.   Хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөн маргаанд нийтийн тусын тулд хууль зүйн стратегийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
  4.    Хэрэглэгчдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой хамтарсан сургалт, мэдээлэл, семинар, зохион байгуулах;

           

           

 

 

                                                                        

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35