Шинэ хуульчдад сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооноос өнгөрсөн бямба гаригт /2016.03.12-нд шинэ хуульчдад зориулан уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нээсэн бөгөөд сургалтад 2015 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 80 гаруй хуульч хамрагдсан.

    Шинэ хуульчид нь энэ удаагийн сургалтаар Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, хуульч гишүүнийхээ хувьд Холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдлэж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тодорхой мэдээлэл авсан. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх анхан шатны мэдлэгтэй боллоо. Тодруулбал, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд “Хуульчдын холбооны чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт” сэдвээр, МХХ-ны Зөвлөхүүдийн зөвлөл хариуцсан мэргэжилтэн, хуульч Б.Төрбат “Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамааралтай хууль, дүрэм, журам тэдгээрийн зохицуулалт” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээч Г.Должинсүрэн “Мэргэжлийн хариуцлагын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор С.Наранчимэг “Хуульчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ” сэдвээр тус тус хичээл заасан юм.

 


 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35