МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

 

2016.03.21

Сургалтын хорооноос “Заах арга зүйн” сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдах багш нар бүртгүүлнэ үү.

Хамрагдах хүрээ:

  • Сургалтын хорооны сургагч багш
  • Холбоо барих утас: 99186562, 91009972
     

 

Сургалтын хөтөлбөр:

Сургалтын нэр:  “ЗААХ АРГА ЗҮЙН” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

 

Сургалтын зорилго:  Дэлхийн боловсролын шинэчлэл өөрчлөлтөнд  үндэслэн хурдацтай өөрчлөгдөн буй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтнийг өндөр түвшинд бэлтгэхийн тулд сургагч багш нарыг “Заах арга зүй”-ээр / цаашид АСС / хичээлээ удирдан явуулах аргад сургахад чиглэгдэнэ. 

 

Зорилт: 

  1. Суралцахуйн ухааны  тухай цэгцтэй ойлголттой  болох, 
  2. Суралцагч төвтэй  сургалтыг практикт хэрэглэх арга зүй эзэмшүүлэх, 
  3. Туторын чадамж, чадвар, онцлог, үнэ цэнийн тухай ойлголттой болох, 
  4. Хүнийг хүндэтгэх, хүнтэй харилцах, нийгэмд ажиллах арга ухаанаас  суралцахад туслах, 
  5. Сургагч багшийн үнэ цэнэ нь эрүүл амьдрах ухааныг эзэмшсэн чадвараас хамаарах учир шалтгааныг судлах
  6. Сургагч багшийн үлгэр дууриаллын мөн чанар, багшлах ур ухааныг эзэмшүүлэх,
  7. Хандлага, харилцаа, мэргэжлийн ёс зүйг  суралцагчид хэрхэн эзэмшүүлэх, үнэлэх   аргаас суралцахад дэм өгөх 

 

Сургалтын кредит:   2 кредит

 

Сургалтын хугацаа:    Сонгох (135 мин буюу 45 минутаар 3 цаг )

 

Сургалт болох газар:  Хууль зүйн үндэсний хүрээлэн 3 давхар 304 тоот

 

Сургалтын агуулга:

Сэдэв 1. Сургалтын тухай ойлголт , Суралцахуйн ухааныг судлахуй

Сэдэв 2. Асуудалд суурилсан сургалтын тухай түүх, тодорхойлолт 

Сэдэв 3. Цөм хөтөлбөр боловсруулах үе шат

Сэдэв 4. Тутор, фацилитатор, ментор

Сэдэв 5. Тохиолдол, түүнийг боловсруулах үе шат

Сэдэв 6. Жижиг бүлгийн сургалт

Сэдэв 7. Хандлагын тухай ойлголт

Сэдэв 8. Харилцааны чадвар

Сэдэв 9. Эргэцүүлэн сэтгэх чадвар

Сэдэв 10. SPICEST загвар

Сэдэв 11. Үнэлгээний тухай ойлголт

Сэдэв 12. Сургалтын материал ба хөтөч

Сэдэв 13. Хичээлийн  файл ба багшийн хавтас

Сэдэв 14. Боловсролын судалгаанд чанарын аргыг ашиглахуй 

Сэдэв 15. Тохиолдолд, чадамжинд, асуудалд, багт суурилсан суралцахуй

 

Сургалтын арга зүй: Жижиг бүлгийн хэлбэрээр сургалт явагдах бөгөөд 4 баг болон суралцана. Цогц чадамжинд суурилсан сургалтын арга зүйгээр хичээл зохион байгуулагдана. Сургалтын явцад интереактив хэлбэрийн мини лекц уншигдана. Баг бүрт  чиглүүлэгч, цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгч томилогдоно. Нийт 10 удаа, хуваарийн дагуу хичээл явагдана(№ 1-10). Хичээлийн явцад баг бүр “Чадамжинд суурилсан сургалтын” арга зүйгээр хичээлийг удирдан явуулна. Хичээлийн үеэр  урилгаар багш нар оролцох боломжийг бүрдүүлнэ.

 

Сургалтын үнэлгээ:

  • Цөм хөтөлбөрийн хэлэлцүүлэг 30%
  • Багийн хичээл40 %
  • Судалгааны ажлын хэлэлцүүлэг30 %

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35