Хуульчдын холбооноос “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж” судалгааны тайланг танилцууллаа

        Монголын Хуульчдын холбооноос прокурорын мэргэжлийн чиг үүргийг олон нийтэд сурталчлах, прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой аяныг гуравдугаар сард зохион байгуулж байна.

        Аяны хүрээнд “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”-ийн талаарх судалгааг нийслэл, хөдөө орон нутгийн 210 прокурорын дунд явууллаа. Энэхүү судалгааны тайланг танилцуулахаар Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр /2016.03.25/ “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа”  сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудай, Хуульчдын холбооны Судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Бат-Уянга, Б.Доржпагма нар болон Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Төв аймгийн нийт 75 прокурор, Хуульчдын эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах хорооны төлөөлөл оролцов.

            Хуульчдын холбооноос энэхүү судалгааг прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн сэтгэл ханамжийн төлөв байдал, тэдгээрт эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэн, прокуроруудын санал бодлыг тодруулах замаар бодлого боловсруулахад шаардлагатай зарим дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилгоор эрхлэн явуулсан юм.

            Судалгааны дүнгээс үзвэл прокуроруудын хөдөлмөрийн сэтгэл ханамжид хамгийн сөргөөр нөлөөлж, ажлын байран дахь стресст өртүүлж байгаа гол хүчин зүйл нь цалин хангамж бага болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр дутмаг байдал болж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 93 хувь нь өөрсдийгөө хийж буй ажилтайгаа дүйцэхүйц цалин авдаггүй гэж үзжээ. Байгууллагын гүйцэтгэх чиг үүргээсээ хамаараад ажилтан шалгаруулж авах шалгуур харьцангуй өндөр хэдий ч, тус шалгуурт нийцэх, ажлын ачаалалд тохирох хэмжээний цалин хөлс өгдөггүй байна. Мөн прокурорууд ажлын ачааллаа үнэлсэн байдлыг авч үзвэл 66 хувь нь ажлын ачаалал ихтэй гэжээ. Прокурорууд ажлын ачаалал их байгаагаас стресст их өртдөг бөгөөд прокуроруудын 64 хувь нь өөрийн эрхэлж буй ажилтай холбоотой сэтгэл зүйн стресст автдаг байна.

            Энэхүү судалгаа нь прокурорын ажиллах орчин нөхцөл, нийгэм эдийн засгийн баталгаа, аюулгүй байдал болоод хараат бус байдал зэргийг хангах ажлуудыг зохион байгуулахад түлхэц болсон бөгөөд цаашид Хуульчдын холбооноос үүнд анхаарч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх юм.

             

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35