Өмгөөллийн нөхөрлөлүүд туршлагаа хуваалцлаа

        Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн  нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2016.03.30/ зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй 78 өмгөөллийн нөхөрлөлийн удирдлагууд оролцсон юм.

        Уулзалтыг “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн захирал З.Сүхбаатар удирдан явуулсан бөгөөд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөлийн өнөөгийн байдлын талаар танилцуулга, мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар “Олон улсын хуулийн фирмүүд,  тэдний хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны зарчим” сэдвээр “ЖиТиЭс Адвокатс” нөхөрлөлийн удирдах партнер Д.Золжаргал,  “Өмгөөллийн нөхөрлөлийн ангилал, удирдлага, ашиг алдагдал хуваарилах зарчим” сэдвээр “ЭмДиЭс энд Хаанлекс” нөхөрлөлийн партнер хуульч Ж.Майзориг илтгэл хэлэлцүүлж, “Махоней лиотта” нөхөрлөлийн удирдах партнер Данейл Махоней, “И Эл Си” нөхөрлөлийн удирдах  партнер Б.Баяр, “Анта энд партнерс” нөхөрлөлийн захирал Д.Түвшинтамир нар Монгол Улсад өмгөөллийн нөхөрлөл байгуулан ажиллуулж буй туршлагаасаа хуваалцсан юм.

        Энэ уулзалтаар өмгөөллийн нөхөрлөлийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хөгжлийн чиг хандлагыг зөвлөлдөн ярилцаж, шийдвэрлэх арга замыг тогтоохыг зорьсон бөгөөд Монголын Хуульчдын холбоо Өмгөөллийн хуулийн этгээдийн хоорондын харилцаа холбоо,  баримтлах бодлогын асуудлыг ч хөндөн ярилцлаа. Тухайлбал, Өмгөөллийн нөхөрлөл хөгжих, үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйлчилгээнээс НӨАТ авах болсон нь өмгөөлөгчид нэгдэж чанартай үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн нөхөрлөлийг хөгжүүлэхэд тушаа болж байгаа бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс энэ асуудлаар нэгдэн хууль тогтоогчдод саналаа хүргүүлэх хэрэгтэйг хэлж байсан юм. Түүнчлэн тэд өмгөөллийн нөхөрлөлүүд мэргэших төдийгүй менежментдээ анхаарах шаардлагатай байгааг ч онцолж байлаа.

        “Өмгөөллийн  нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтын үндсэн нэг үйл ажиллагаа нь өмгөөллийн нөхөрлөлүүдэд нотломж олгох байсан юм. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд бичгээр Хуульчдын холбоонд мэдэгдэнэ”, Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 8.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  “Тамгын газар өмгөөллийн хуулийн этгээдийг Холбооны бүртгэлд бүртгэсэн тухай нотломж бичгийг өргөдөл гаргагчид олгоно” гэж заасны дагуу тус нотломжийг Хуульчдын холбооноос өнөөдөр нэгдсэн байдлаар олголоо.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35