Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ц.Баярмаа сонгогдлоо

        Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сарын 04, 05-нд Дорнод аймагт ажиллах үеэрээ Хуульчдын холбооны орон нутаг дахь салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгууллаа. Сонгуульд Дорнод аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 52 хуульч оролцсоноос өмгөөлөгч Цэнд-Арслангийн Баярмаа олонхын саналаар Хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо. Өмгөөлөгч Ц.Баярмаа нь 2007-2010 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2010-2014 он хүртэл Дорнод аймгийн Прокурорын газрын туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сараас хойш өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ.

 

        Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагч нь  хариуцсан салбар дахь хуульчдыг хууль, Холбооны дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Холбооны дүрэм, Холбооноос баталсан бусад дүрэм, журмыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийг боловсронгуй болгох тухай өөрийн болон харьяа хуульчдын саналыг Холбоонд уламжлах, хуульчийн Холбооны өмнө хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах, Холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, мэдээлэх, тухайн орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хуульчдын бүртгэлийг хөтлөх зэрэг үүргийг хэрэгжүүлэх юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35