Хуульчдын холбооны ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа

        Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сарын 04, 05-нд Дорнод аймагт ажиллалаа.

        Ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, үүргийн биелэлтийг хангуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилготойгоор ажилласан юм. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, өмгөөлөгч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Г.Должинсүрэн “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр хичээл заалаа. Энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны дөрвөн багц цаг тооцож байгаагаараа онцлог бөгөөд сургалтад Дорнод аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 52 хуульч хамрагдлаа. 

        Энэ үеэр  Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Дорнод аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солицсон юм. Мөн ажлын хэсэг Хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулж, сонгуульд оролцсон хуульчдын олонхын саналаар өмгөөлөгч Ц.Баярмаа тус аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35