Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагчаар эвлэрүүлэн зуучлагч Ц.Энх-Амар сонгогдлоо

        Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сарын  05, 06-нд Сүхбаатар аймагт ажиллаж, Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Тодруулбал, тус ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, өмгөөлөгч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Г.Должинсүрэн “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр хичээл заасан бөгөөд сургалтад Сүхбаатар аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 32 хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Сүхбаатар аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солицсон юм. Мөн ажлын хэсэг Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулж, сонгуульд оролцсон хуульчдын нууц санал хураалтын дүнд эвлэрүүлэн зуучлагч Ц.Энх-Амар тус аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35