Хэнтий аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Д.Оюунцэцэг сонгогдлоо

        Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сарын  07, 08-нд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор Хэнтий аймагт ажиллалаа.

        Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, өмгөөлөгч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Г.Должинсүрэн “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр хичээл заасан юм. Энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны дөрвөн багц цаг тооцож буйгаараа онцлог байсан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Хэнтий аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солицсон юм. Мөн ажлын хэсэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тангарагаа өргөөгүй байсан нэг хуульчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, 8 хуульчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өглөө.

        Түүнчлэн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд Хэнтий аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульчийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Д.Оюунцэцэг тус аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35