Сургалтын сарын аян

      Монголын Хуульчдын холбооноос дөрөвдүгээр сарыг “Сургалтын сарын аян” болгон зарлалаа

    Хуульчийн үргэлжилсэн сургалтыг сурталчлах, Хуульчдын холбоо болон гишүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой тус аяны эхлэл болгож Хуульчдын холбооноос томилогдсон ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж, 120 хуульч сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр, өмгөөлөгч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Г.Должинсүрэн “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, танилцуулга” сэдвээр хичээл заасан бөгөөд энэ удаагийн сургалт нь хуульчийн жилд хангах ёстой дөрвөн багц цагийг тооцсноороо онцлог байсан юм.

        Хуульчдын холбооноос “Сургалтын аян”-ы хүрээнд дараах үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна.

  1. “Хуульчийн ур чадварыг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 21-нд зохион байгуулна.
  2. “Хуульчийн үргэлжилсэн сургалтын хэрэгцээ” хэлэлцүүлгийг  2016 оны 4 дүгээр сарын 25-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон хуульчдад зориулж “Хуульчийн харилцаа ба хандлага” сэдвээр 0.5 багц цаг тооцох төлбөргүй сургалтыг явуулна.
  3. Сургалтын багц цагаа хугацаанд нь тогтмол хангаж, бусад хуульчиддаа үлгэр дууриал болсон хуульчийг олон нийтэд сурталчилна.
  4. Сургалтаа цаг хугацаанд нь чанартай явуулж, суралцагчдаас өндөр үнэлгээ авдаг сургагч багшийг шалгаруулж урамшуулна.
  5. Хууль зүйн яамтай хамртан Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Холбоо барих: 70116065-(1)

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35