Арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хуульчдыг арбитраар мэргэшүүлэхэд хамтран ажиллана

    Монголын Хуульчдын холбоо нь  Монголын Олон улсын ба үндэсний арбитр болон  Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитртай хамтран ажиллахаар болж, өнөөдөр /2016.04.15/ Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч,  Олон улсын ба үндэсний арбитрын дарга Б.Лхагважав, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засаг, бизнесийн орчиныг сайжруулах,  бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх, арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хуульчдыг арбитрч болгоход дэмжлэг үзүүлэх, сургах болон арбитрын талаар олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой юм. Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монголын Олон улсын ба Үндэсний арбитртай хамтран ажиллах үндсэн чиглэл:

  1. Эдийн засаг, бизнесийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-аас гаргасан санал дүгнэлтэд хууль зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх,
  2. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хуульчидтай холбож өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх,
  3. Хууль сурталчлах үйл ажиллагааг нийслэлд болон орон нутгийн салбарт танхим, зөвлөлөөр дамжуулан хүргэх,
  4. Монголын Олон улсын ба Үндсэний арбитрын үйл ажиллагааг хуульчдад таниулах, абитраар мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ явуулах,
  5. Хуульчдын холбооны үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд сурталчлах, хамтарсан өдөрлөг зохион байгуулах,

Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитртай хамтран ажиллах үндсэн чиглэл:

1. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад арбитрын чиглэлээр сургалт зохион байгуулах,

2. Хуульчдыг бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр сургалт, бизнес уулзалтад хамруулж, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хууль тогтоомж боловсронгуй болгох, төрийн бодлогод нөлөөлөх,

3. Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг арбитрчаар ажиллахад дэмжлэх үзүүлэх, сургах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах,

4. Арбитрын олон улсын практик, туршлагыг нэвтрүүлэх чиглэлийн сургалт, семинарт хуульчдыг байнга оролцуулах,

 

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35