Өмгөөлөгчид шүүхийн байранд албан ёсны ажлын өрөөтэй боллоо

        Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулахаар болсон билээ.

        Энэ ажлын эхлэл болгож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр /2016.04.18/ зохион байгууллаа. Нээлтэд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт болон хуульчдын төлөөлөл оролцсон юм.

        Өмгөөлөгчийн өрөөнд хууль тогтоомж, компьютер, зурагт, интернэт /wifi/ байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлаг байх зэрэг олон давуу талтай. Учир нь өмгөөлөгчид шүүх дээр албан өрөөгүй байхдаа үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд ордог төдийгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд эсвэл гадаа уулздаг, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд дугаарлах зэрэг хүндрэл үүсдэг байсан юм.

        Иймд Монголын Хуульчдын холбооноос шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид бусад шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөө байгуулж, тохижуулахаар бэлтгэж холбогдох шүүхүүдтэй ярилцаж байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35