Мэдэгдэл

    Хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх үүрэгтэй.

    Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбооноос “Татварын аян -2016” хоёр сарын хугацаатай аян зохион байгуулж,  татварын зөрчилтэй хуульчдад и-мэйл, мессеж илгээх, утсаар холбогдож сануулах, мэдэгдэх, шаардлага хүргүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна.  

    Хэрэв хуульч нь гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар дараалан төлөөгүй бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь  хэсэгт заасны дагуу Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах болохыг мэдэгдэж байна.

    Иймд Хуульчдын холбооны гишүүн хуульчид та бүхэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хадгалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг баталгаатай хэрэгжүүлэхийн тулд дээрх хуульд заасан үүргээ ухамсарлаж, гишүүний татвараа цаг тухайд нь төлж, үлдэгдэл татварын зөрчлөө нэн даруй арилган хамтарч ажиллахыг хүсье. 

Холбоо барих утас: 70116065, 70116004

Хуульч та татвараа төлөхдөө овог нэр, регистрийн дугаараа заавал бичнэ үү.

 

Татвар төлөх дансны дугаар 

Хаан банк: 5027705095

Төрийн банк: 343100167550

Улаанбаатар хотын банк: 2621000095

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35