“MOCK TRIAL”-д 9 БАГ ӨРСӨЛДӨХӨӨР МЭДҮҮЛГЭЭ ИРҮҮЛЭЭД БАЙНА

        Монголын Хуульчдын холбооноос “Моск trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвд зохион байгуулах гэж байна.

        Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэрэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой энэхүү тэмцээний нэгдүгээр текникийн зөвлөгөөн өчигдөр /2016.04.25/ болж, мэтгэлцээний дүрмээ баталж, мандатын хураамжийн хэмжээг тогтоолоо. Өнөөдрийн байдлаар тэмцээнд МУИС, “Их засаг”, “Шихихутуг” “Отгонтэнгэр”, “Орхон”, “Улаанбаатар”, “Билиг”, Монголын Үндэсний их сургууль, Хууль сахиулахын их сургууль зэрэг 9 их дээд сургуулийн оюутнууд ур чадвараа сорьж өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.  

       Тэмцээний хоёрдугаар техникийн зөвлөгөөн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт болох бөгөөд энэ хурлаар багуудад мандат олгож, битүүмжилсэн кэйсийг задлах юм.

    Жич: Багийн мэдүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны 506 тоотод хүлээн авна.

    Нэмэлт мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын мэргэжилтэн О.Одончимэг /Утас: 99002435/-тай холбогдож авна уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35