Хуульчдын холбоо өмгөөллийн нөхөрлөлүүдийг дэмжинэ

    Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн  нөхөрлөлийн хөгжлийн асуудал” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Хуульчдын холбоонд бүртгэлтэй 78 нөхөрлөлийн төлөөллийг урьж оролцуулан өмгөөллийн нөхөрлөлийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл,  түүнийг шийдвэрлэх арга зам, хөгжлийн чиг хандлагын талаар хөндөн ярилцсан билээ. Тус уулзалтаар Өмгөөлөгчдийн хорооны дэргэд Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн дэд хороог байгуулах санал гаргасан бөгөөд энэ саналыг Хуульчдын холбооноос дэмжиж, үр дүнтэй болгохыг зорьж буй юм.

    Энэ хүрээнд Хуульчдын холбооны удирдлагууд өмгөөллийн нөхөрлөлүүдийн ажлын байран дээр нь зочлож, үйл ажиллагаатай нь танилцаж, нөхөрлөлийн удирдлагуудтай уулзаж саналыг нь сонсож байна. Тодруулбал, өнгөрсөн баасан /2016.04.29/ гаригт Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд нар “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч З.Сүхбаатартай уулзлаа. Уулзалтаар Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн дэд хороо байгуулах, нөхөрлөлүүд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээд сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг ярилцсан бөгөөд “Монгол өмгөөлөгч”-ийн зүгээс эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

    Цаашид Хуульчдын холбооноос бүх өмгөөллийн нөхөрлөлөөс дэд хороо байгуулахыг дэмжих эсэх асуудлаар санал авах юм. Учир нь өмгөөллийн нөхөрлөл хөгжих, үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн зохицуулалтаас эхлээд тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа бөгөөд дэд хороо байгуулснаар нөхөрлөлүүд энэ асуудлаа хамтдаа ярилцаж, шийдвэрлэх боломжтой. Харин Хуульчдын холбооноос дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35