“Мосk trial” тэмцээний шилдгүүд шагналаа гардлаа

    Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2016.05.09/-нд боллоо. Ёслолд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг болон шагналт байрт шалгарсан хууль зүйн их дээд сургуулийн багш, оюутнууд оролцлоо.

    Хуульчдын холбоо нь “Моск trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2016.05.06-2016.05.08-ны өдрүүдэд УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвд эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэргийн мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн ХЗС, Хууль сахиулахын их сургууль, “Их засаг”, “Шихихутуг”, “Улаанбаатар”, “Билиг”, Отгонтэнгэр, Монголын үндэсний их сургууль зэрэг 8 сургуулийн 18 багийн оюутнууд оюун ухаан, ур чадвараа өрсөлдлөө. Үүнээс Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэргүүн байрт, “Шихихутуг” ХЗС, дэд байрт МУИС-ийн ХЗС, Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээний нэгдүгээр байрт МУИС-ийн ХЗС, хоёрдугаар байрт “Их засаг” олон улсын их сургууль, Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээнд Олон улсын “Улаанбаатар” их сургууль тэргүүн байрт, МУИС-ийн ХЗС дэд байр шалгарсан юм.

     “Mock Trial” тэмцээнийг Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулахад “Монгол өмгөөлөгч”, “Түшиг”, “Жалайр Чо” зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ иргэн, эрүү, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 27 шүүгч шүүгчээр ажиллалаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35