Банкны холбоотой хамтран банкинд ажиллаж буй хуульчдад сургалт зохион байгууллаа

      Монголын Хуульчдын холбооноос Монголын Банкны холбоотой хамтран 2016 оны дөрвөн багц цаг олгох хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2016.05.03-2016.05.06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

     Энэ удаагийн сургалт нь шинээр батлагдаад байгаа Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулиудын талаарх мэдээллийг хуульчиддаа хүргэж, танилцуулж буйгаараа онцлог байсан бөгөөд Үндэсний Тагнуулын академийн Төр онолын тэнхэмийн эрхлэгч, доктор Б.Нармандах, ХСИС-ийн Төр эрх зүйн онолын тэнхэмийн багш Н.Мөнхзул нар “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал” сэдвээр,  ХСИС-ийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажлын албаны хэвлэл, редакцийн хэлтсийн дарга, доктор С.Гантулга “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал” зэрэг сэдвээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Түрээсийн гэрээтэй холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд анхаарах асуудал” сэдвээр,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллаагааны эрх зүй” сэдвээр тус тус хичээл заалаа.

    Тус сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй найман банкны 40 хуульч хамрагдсан юм. Эдгээр хуульч нь Хуульчдын холбооны гишүүн хуульч бөгөөд Холбооны зүгээс хуульчдынхаа цаг, боломжийг хүндэтгэн үзэж, сургалтад хамрагдсан хуульчдыг 2016 оныхоо дөрвөн багц цагийг хангасанд тооцсон юм.

    Дашрамд дурдахад, тус сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд биечлэн оролцож, “Цаашид Монголын Банкны холбоотой хамтран ажиллахаас гадна банкуудаас хэрэглэгчдэд үзүүлж буй гэрээ, контрактын тал дээр адил тэгш байдлыг хангах чиглэлээр хууль зүйн мэдлэг олгохын зэрэгцээ хэрэглэгчийн эрхийг хамгаалж ажиллана” гэдгээ дуулгасан юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35