УРИАЛГА

 

 

2016.05.09                                                                                                    Улаанбаатар хот

 

    Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас нийт шүүгч-гишүүддээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шат шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд олгогдсон бүрэн эрх байтал Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнөөс санал авч, урьдчилан танилцуулахгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг батлан гаргажээ.

    Гэвч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн томилогдох гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг хуульд заасан 30 хоногийн хугацаанд яаралтай зохион байгуулах шаардлага тулгарч байгаа үед энэхүү асуудалд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт боловсронгуй бус, шүүгчдийн зөвлөгөөнөөс холбогдох журмыг дахин боловсруулж батлахад хугацаа тулгамдсан байдлыг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгоход дараах зүйлст анхаарлаа хандуулж, хариуцлагатай хандахыг нийт шүүгч-гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд УРИАЛЖ байна.

 

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшихэд тавигдах болзол шалгуур, нэр дэвшигчийн бүрдүүлэх материал, нэр дэвшүүлэх хугацааг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлах,
  2. Нэр дэвшигчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөнийг нийт шүүхүүд нэг өдөр, нэг цагт буюу нэгэн зэрэг хуралдуулах;
  3. Санал өгөхөд ижил саналын хуудасны загвар ашиглах;
  4. Нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөнд авсан саналын тоог нууцлах /Учир нь авсан саналын тоог ил тод зааñàн тохиолдолд мэдээлэлд ойр тодорхой нэр дэвшигч аль шүүхэд ямар дэмжлэгтэй буйгаа мэдэж тэгш бус байдал үүсэж болзошгүй/;
  5. Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг нэр дэвшигчийг олонхийн саналаар сонгож нэр дэвшүүлэх;
  6. Тооллогын төв комисс нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг авсан саналын тоогоор бус, цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлж санал хураалтын жагсаалтад оруулах;
  7. Шүүгч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, Ерөнхий шүүгч болон бусад шүүгчдээс хараат бус байж нөлөөлөлд үл автан нууцаар санал өгөх боломжийг хангаж сонгууль явуулах;
  8. Сонгуулийн үр дүнг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталгаажуулж, тооллогын төв комисст хүргүүлэх,
  9. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, санал хураалтын дүнг нэгтгэж гаргахад Монголын Хуульчдын холбоо болон Монголын Шүүгчдийн Холбооны төлөөллийг оролцуулах;

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35