Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаанд ажиглагчаар оролцлоо

    Анхан болон давж заалдах шатны нийт 99 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 11-ний 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж, тогтоолоо тооллогын төв комисст ирүүллээ.

    Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94.6 хувийн ирцтэйгээр оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дөрвөн нэр дэвшигчийн нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг тус, тус дэвшүүлж тооллогын төв комисст ирүүлсэн юм.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл, мэдээлэл, олон нийтэд ил тод, нээлттэй болсон бөгөөд хөндлөнгийн ажиглагчаар Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов.

      2016 оны 05 дугаар сарын 13-ны 10:00 цагт анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг тус тус сонгоно.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35