Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болголоо

     Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалт өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явагдлаа. Тус үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглагчаар Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн П.Нарантуяа нар оролцлоо.

     Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч тус тус дэмжсэн санал өгсөн байна.

     Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.

     Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.judcouncil.mn/main/3682--.html

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35