Хуульч, өмгөөлөгч Ц.Монголын хос номын нээлт боллоо

    Хуульч, өмгөөлөгч Цэрэнгийн Монгол “Бодит ардчилал” онол, судалгааны бүтээл болон “Үнэний эрэлд...” товхимлынхоо нээлтийг 2016.05.19-нд  “Аз хур” номын их дэлгүүрт хийлээ. Номын нээлтэд иргэн Д.Ламжав, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав нарын хүмүүс оролцсон юм.

    Өмгөөлөгч Ц.Монгол нь “Бодит ардчилал” бүтээлээ манай ардчилсан тогтолцооны гажуудал, түүнээс гарах арга зам хийгээд бодит ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн хэлбэр, түүний төлөвшлийн талаар судалгаанд үндэслэн, өөрийн орны болон өрнөдийн сонгогдог онол, практикт тулгуурлан бичжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглаж, хэрэгжүүлэхээр тодорхойлсон ардчилсан зарчим гажуудсан, ардчиллын үнэт зүйлс аажмаар үгүй болж дарангуйллас дор үр дагаварт хүргэх болсон шалтгаан, нөхцөл, түүнээс гарах арга замын талаар “Бодит ардчилал” номд өгүүлнэ.

    Харин “Үнэний эрэлд...” товхимолд хуульч, өмгөөлөгч Ц.Монголын сүүлийн арваад жилийн турш стратегийн өмгөөллийн хүрээнд ажилласан улсын хэмжээнд эмх замбараагүй тархсан цианит, мөнгөн усны хор хөнөөл, автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Оросын гэх орон сууцанд амьдарч байгаа иргэд, ГССҮТ болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчид, Зээлийн хүүг бууруулах, Иргэд хуулийн этгээдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөөх асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, нийтэлсэн мэдээ материалуудаас түүвэрлэн багтаажээ. Энэхүү номоос Амьд эрх зүй буюу хууль хэрэглэх арга зүй, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хохирлыг арилгахад чиглэсэн эрх зүйн туслалцааны ач холбогдолыг бодит баримттайгаар уншиж болох юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35