Захиргааны эрх зүй, Сургалтын хорооны баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо

    Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолдуулан хуульчдын хороодын үйл ажиллагааг уялдуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдүүлэх зорилгоор 2016 оны 5 сарын 21, 22-ны өдрүүдэд тус холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын 3 төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2016” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.  

 Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тэмцээн болон бусад үйл ажиллагаанд өмгөөллийн “Махони Лиотта”, "Яашин сүлд" нөхөрлөл дэмжлэг үзүүлэн ажиллаж буй юм.

 

 “Хуульчдын холбооны шилжин явах цом-2016” тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороодын нийт 9 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдсөн бөгөөд дараах амжилтуудыг гаргав.

Үүнд:

Нэг.     а/Сагсан бөмбөг /эрэгтэй/

            1/Алтан медаль - Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль - Тамгын газар

            3/Хүрэл медаль – Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

             б/Сагсан бөмбөг /эмэгтэй/

            1/Алтан медаль - Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль – Прокурорын хороо

            3/Хүрэл медаль – Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

Хоёр.  Гар бөмбөг /холимог төрөл/

            1/Алтан медаль - Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

            2/Мөнгөн медаль – Шүүгчдийн хороо

            3/Хүрэл медаль – Иргэний эрх зүйн хороо

Дөрөв. Дартс /Удирдлагын дунд/

            1/Алтан медаль - Тамгын газрын дарга Ц.Ганболд

            2/Мөнгөн медаль – Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн А.Төмөр

3/Хүрэл медаль – Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ж.Хунан

Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр- Захиргааны эрх зүй,Сургалтын хороо

            2/Дэд байр – Тамгын газар

            3/Гуравдугаар байр – Олон улсын эрх зүйн хороо

    Хуульчдын холбооны “Шилжин явах цом-2016” эзэд болсон Захиргааны эрх зүй болон Сургалтын хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм.

    Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон хороодын тэргүүн нар оролцож, баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэж, амжилт хүссэн бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хуульчдыг хамруулан оролцуулж, өргөн хүрээтэй явуулж байхыг хүслээ.

 

Өмгөөлөгчдийн хорооны баг тамирчид

Иргэний эрх зүйн хорооны баг тамирчид

Шүүгчдийн хорооны баг тамирчид

Тамгын газрын баг тамирчид

Прокурорын хорооны баг тамирчид

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 15 цаг 09 мин
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 45 мин
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35